Home » 2011 » July » 20
Өмнөд Африкийн Засгийн газар, Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах байгууллага хамтран тус улсад интернэтийн үйлчилгээг нэвтрүүлэх ажил өрнүүлжээ.
Тус улсын засгийн газар иргэдийнхээ боловсролд жинтэй хувь нэмэр оруулахын тулд Өмнөд Африкийн өнцөг булан бүрт интернэтийн шугам татаж байна. Мөн энэ нь сэтгүүлчдийг гэмт халдлагад өртөх, мэдээллээ түгээх, олж авахад чухал хувь нэмэр болж байгаа аж.
Эхний удаад нийслэл Иоханнесбург хотыг утасгүй интернэтэд холбожээ. Ингэснээр иргэд гар утсаараа хүртэл интернэтэд орж бүх төрлийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон байна. Энэ ажил нь Африкийн холбооны Санаачилсан "Африк хүн дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах ёстой" хэмээх аяны эхлэл аж.
Аяны хүрээнд Уганда улс энэ оны дөрөвдүгээр сард Африкаар аалзны тор мэт сүлжилдэх интернэтийн шугамд холбогджээ. Тус улсын Харилцаа холбооны газрын инженер Андрю Аябикоу "Одоо угандач ... Read more »
Views: 683 | Added by: Бямба-Эрдэнэ | Date: 20 July 11 | Comments (0)

Мэдээллийг өндөр багтаамжтай агуулах басхүү зөөвөрлөх боломж олгосон DVD-ийг Dissociated Vertical deviation/ анх 1995 онд "Сони", "Тошиба", "Панасоник", "Филиппс" компаниуд бүтээж, хэрэглээнд гаргажээ. Харин дүрс бүхий видео хэлбэрийг Тошиба" компани 1996 оны арваннэгдүгээр сард бүтээсэн бол АНУ-д 1997 оны гурав, Европт 1998 оны арав, Австралид 1999 оны хоёрдугаар сард тус тус нэвтэрсэн байна.

СD-г бодвол илүү багтаамжтай энэхүү шинэ нээлт тэр дороо л нэрд гарч кино үйлдвэрлэгч, хөгжим, дуу хувилан борлуулагчдын орлогын гол эх үүсвэр болсон юм.Гэвч 2-3 жилийн дараа DVD хэрэглээнээс бүрэн гарч түүх болон үлдэх нь. Энэ салбарт тоон төхөөрөмж, интернэт, USB зөөгч шинээр гарч ирсэн нь уг зөөвөрлөгчийг хэрэглээнээс шахаж эхэлжээ. Саяхныг хүртэл кино үйлдвэрлэгчид гол орлогоо DVD борлуулалтаас олдог байв. Гэтэл өнөөдөр хэрэглэгчдийн дийлэнх тоон ... Read more »
Views: 692 | Added by: Бямба-Эрдэнэ | Date: 20 July 11 | Comments (0)