Home » 2011 » July » 20 » Баяртай DVD
1:49 PM
Баяртай DVD
Мэдээллийг өндөр багтаамжтай агуулах басхүү зөөвөрлөх боломж олгосон DVD-ийг Dissociated Vertical deviation/ анх 1995 онд "Сони", "Тошиба", "Панасоник", "Филиппс" компаниуд бүтээж, хэрэглээнд гаргажээ. Харин дүрс бүхий видео хэлбэрийг Тошиба" компани 1996 оны арваннэгдүгээр сард бүтээсэн бол АНУ-д 1997 оны гурав, Европт 1998 оны арав, Австралид 1999 оны хоёрдугаар сард тус тус нэвтэрсэн байна.

СD-г бодвол илүү багтаамжтай энэхүү шинэ нээлт тэр дороо л нэрд гарч кино үйлдвэрлэгч, хөгжим, дуу хувилан борлуулагчдын орлогын гол эх үүсвэр болсон юм.Гэвч 2-3 жилийн дараа DVD хэрэглээнээс бүрэн гарч түүх болон үлдэх нь. Энэ салбарт тоон төхөөрөмж, интернэт, USB зөөгч шинээр гарч ирсэн нь уг зөөвөрлөгчийг хэрэглээнээс шахаж эхэлжээ. Саяхныг хүртэл кино үйлдвэрлэгчид гол орлогоо DVD борлуулалтаас олдог байв. Гэтэл өнөөдөр хэрэглэгчдийн дийлэнх тоон төхөөрөмж ашиглах, интернэт дэх хууль ёсны киноны захаас авах, видео захиалга хийх зэргийг илүүд үзэх болжээ. Эдгээр шинэ боломж DVD-ийг зах зээлээс эрчимтэй шахаж байна. Тиймээс ч Холливудын кино үйлдвэрлэгчид бүтээлээ энэ формат дээр олноор нь хэвлэхээс татгалзах болов.
Мөн "Уолт Дисней" компани DVD борлуулалтад хяналт тавьдаг ажилтнуудынхаа тоог цөөлж эхэлжээ. Бусад кино үйлдвэрлэгч студиуд яг ижил арга хэмжээ авч санхүүгийн алдагдал, эрсдэлээс зайлсхийж байна.Ийнхүү зах зээлд DVD-ийн борлуулалт муудаж эхэлсэн тул дагаад тоглуулагчийнх нь эрэлт ч илтэд буурчээ.
Өөрөөр хэлбэл шинжээчдийн ажигласнаар мэдээлэл зөөгч электрон биетүүдийн эрин үед төгсгөл ойрхон байна. Тэгэхээр цаашид DVD цуглуулагчдын хувьд боломж хаагдаж байгаа юм. Үүний өмнө пянз иймэрхүү хувь тавилантай нүүр тулж байв.Мэдээлэл дамжуулах, хадгалах эрэлт хэрэгцээнд жинхэнэ хувьсгал авчирсан эгшигт хайрцаг анх 1889 онд АНУ-д үйлдвэрлэгдэж эхэлжээ.
Зөвхөн нэг тал дээр нь богино хугацааны бичлэг хийх боломжтой ч урт удаан оршин тогтнож чадсан пянз байр сууриа 1950-иад оноос эхтэй дүрс бичлэгийн хуурцагт алдав. Анхны хар, цагаан бичлэг хийгч хуурцаг1951 онд, өнгөт хэлбэр нь 1956 оны аравдугаар сарын 23-нд тус тус бүтээгджээ.
Харин нөгөө хэлбэр дуу бичлэгийн хуурцаг 1962 онд мэндэлжээ. "Филиппс" компанийн бүтээсэн энэ шинэ хэрэгсэл 1963 оны наймдугаар сард Европт, 1964 оны арваннэгдүгээр сард АНУ-д нэвтэрч удалгүй дэлхий нийтийн хэрэглээ болсон юм. Компьютерийн хөгжих хүчээ авахтай зэрэгцэн 1971 оноос мэдээлэл зөөвөрлөх нэгэн хэрэгсэл хэрэглээнд хүч түрэн орж ирсэн нь А диск буюу Floppy А.

Мэдээлэл хадгалах арга замыг улам боловсронгуй болгосон энэ диск "удаан насалж чадаагүй бөгөөд СD-ний сүрд дарагдан мартагдсан юм. 1982 оны аравдугаар сараас өргөн хэрэглэгдэх болсон CD- ч удалгүй DVD-д "бууж" өгсөн билээ.Ийнхүү цаас хэрэглээнээс улам бүр түрэгдэж, их хэмжээний бичгэн болон дүрс, зураг хэлбэртэй мэдээлэл хадгалах, зөөвөрлөх хэрэгсэл боловсронгуй болох хэрээрээ зах зээлд богино наслах болсон байна.

Тухайлбал, VHS формат хэрэглээнд нэвтрээд ердөө 12-14 жил болж байхад DVD бүтээгдэж хэрэглэгчдийн талархлыг хүлээх болсон. Гэтэл DVD өөрөө зах зээлд VHS-ээс ч богино насалж магадгүй болоод байна. Бидний нэрлэж заншсан диск /Floрру А/ хэрэглээнээс хэдийнэ гарсан ч "Sоnу" корпораци энэ онд л диск үйлдвэрлэлээ зогсоосон юм. Иймээс хүн төрөлхтөн DVD-д 2-3 жилийн дараа баяртай гэж хэлнэ.

Views: 693 | Added by: Бямба-Эрдэнэ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: