Home » 2011 » November » 23
ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТЭНЦВЭР БА ХОМСДОЛ БА ИЛҮҮДЭЛ

20011.11.23

Зах зээл дээр жинхэнэ үнэ тогтохыг нийлүүлэлт болон эрэлтийн муруй аль аль нь дангаараа мэдээлж чадахгүй. Зах зээл дээр үнэ бүрэлдэн тогтох явдлыг авч үзье гэвэл эрэлт, нийлүүлэлтийн шинжилгээг холбох хэрэгтэй

Дээрх зургийн нийлүүлэлтийн муруй, эрэлтийн муруйн огтлолцсон цэг (Р0М0)-т зах зээл дээр жинхэнэ борлогдох үнэ байна. Энэ цэгийг тэнцвэрийн үнэ гэж нэрлэдэг. Учир нь гэвэл энд эрэлт хэрэгцээтэй ба нийлүүлсэн тоо яг тохирч байна. Өөрөөр хэлбэл хомсдол ч үгүй, илүүдэл ч үгүй байна гэсэн үг. Зах зээл дээр эрэлт, нийлүүлэлт байнга тохирч байдаггүй. Гэвч зах зээл нь тэнцэлд хүрэх хандлагыг агуулж байдаг.

ТЭНЦЭЛ ЯАЖ ТОГТДОГ ВЭ?
Үүнийг товч тайлбарлая: Хэрэв үнэ тэнцлийн түвшнээс дээгүүр (Р1) байгаа бол нийлүүлэлтийн хэмжээ М2-М1 хэмжээгээр эрэлтийн тоо хэмжээнээс давж илүүдэл бүтээгдэхүүн болоход хүргэдэг бөгөөд нийлүүлэлт нь эрэлтээс и ... Read more »
Views: 2865 | Added by: Бямба-Эрдэнэ | Date: 23 November 11 | Comments (1)