Home » 2013 » February » 7 » WORLD TRADE ORGANIZATION
5:21 PM
WORLD TRADE ORGANIZATION

Дэлхийн худалдааны байгууллага ба Монгол улс

Олон улсын худалдааг чөлөөтэй болгох зорилготой GATT-ын хэлэлцээр нь,1995.01.01-оос эхлэн Дэлхийн Худалдааны Байгууллагаар солигдсонтой хамт олон улсын худалдааны хэлэлцээрийн хүрээ шинэ үе шатанд гарсан байна. Дэлхийн худалдааны байгууллага нь, одоогоор 148 гишүүнтэй бөгөөд Монгол улс нь 1997 оны 1 дүгээр сарын 19-нд гишүүнээр элссэн.

1997 он хүртэл Монгол Улс зөвхөн 14 улс орнуудтай худалдааны хэлэлцээртэй буюу нэн тааламжтай нөхцлөөр худалдаа хийж байсан бол өнөөдөр ДХБ-ын гишүүн 140 гаруй улстай энэ нөхцөлөөр худалдаа хийх боломж бүрджээ.

Монгол улс ДХБ-д гишүүнээр элсэхдээ, худалдааны бодлогоо олон талт худалдааны дүрэм журамд нийцүүлж боловсронгуй болгох, импортын татвар хураамж, татварын горим, тарифын бус арга хэмжээ, урамшуулал болон үйлдвэрийн бодлого, хувьчлалын хөтөлбөр, хөрөнгө оруулалт, гаалийн журам зэрэгтэй холбогдсон 20 гаруй үүрэг амлалт авсан.
Эдгээр үүрэг амлалтын хүрээнд, Монгол Улс дараахь арга хэмжээг авсан байна.

  1. Гаалийн үйлчилгээг хялбаршуулах, шат дамжлагыг нь цөөрүүлэх, тарифыг бууруулах зорилгоор гадаад худалдаатай холбоотой 30 гаруй хуулийг шинээр гарган, нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
  2. ДХБ-ын өмнө гадаад худалдааны тарифыг тогтоох дээд хэмжээг дунджаар 20% (bound rates) байлгахаар амлалт авсан байна. Гэхдээ 2007 оны байдлаар Монгол улсын импортын бараанд тогтоосон тарифын дундаж хэмжээ нь 5%-тай байна. Энэ хэмжээг 1997 оны өмнөх гадаад худалдааны тарифын хэмжээтэй харьцуулахад бараг 70%-аар буурсан. Экспортын хувьд цөөхөн хэдэн нэрийн бараанд татвар тавьдаг бөгөөд үүнд гол онцгойлох бүтээгдэхүүн нь боловсруулаагүй ноолуур юм.
  3. Түүнчлэн ДХБ-ын бусад үүрэг амлалтын хүрээнд гадаад худалдаандаа ямар нэгэн тооны хязгаарлалт /quato/ тогтоогоогүй, дотоодын үйлдвэрлэгчдэд ямар ч улсын дэмжлэг /subvention/ үзүүлээгүй байна.
  4. Оёмол сүлжмэл эдлэлийн салбарт, үйлдвэрлэлийн зориулалтаар импорталж буй үндсэн болон туслах материал, түүхий эд, сэлбэг хэрэгслийг гаалийн болон НӨА татвараас чөлөөлсөн.
  5. Үндэсний стандартыг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээ авч байгаа зэргээр чөлөөт худалдааг дэмжих бодлого баримталж байна. Монгол улс нь ДХБ-ын хүрээнд өөрийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс, "G-33”, "Шинээр элссэн гишүүн-орнуудын бүлэг”, ба "Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бүлэг”-т нэгдсэн байна.

Дэлхийн худалдааны байгууллага


дээшээ

GATT гэж юу вэ ? GATT-ын үндсэн дүрмүүд

Олон улсын худалдааг өргөжүүлэхийн тулд гаалийн тарифын хэмжээг харилцан бууруулахын тулд 23 орон 1947 оны 10 сард "Худалдаа ба Гаалийн тарифын Ерөнхий Хэлэлцээр”-т /GATT/ гарын үсэг зурцгаасан байна. Энэхүү хэлэлцээр анх "түр зуурын” хэмээн зурагдсан авч, 1948 - 1994 оны хооронд олон улсын худалдааны ерөнхий эрх зүйн хүрээ болж байсан.

GATT нь доорх 4 дүрмийн дээр үндэслэн байгуулагдсан болно.

  1. Most Favoured Nation Clause, Non-discrimination
    Үндэсний нэн тааламжтай нөхцөл буюу тэгш эрх
    Энэ нөхцөл нь, гишүүн орнуудын хоорондох ялгаварлан гадуурхах асуудлыг арилгах зорилго агуулсан. Энэ дүрмийн дагуу гишүүн орон нь бусад ямар нэгэн оронд худалдааны тааламжтай нөхцөл байдлыг бий болгон өгсөн бол GATT-ын бусад гишүүн орнуудад ижил нөхцөлийг олгох ёстой. Гэхдээ энэхүү дүрэмд Гаалийн холбоо, Чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээр, Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP) гэх мэтчилэн хөгжиж буй орнуудад олгодог гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг хэлэлцээрийн нөхцөлүүд хамаарахгүй. 
  2. National Treatment
    Үндэсний харьцаа
    Үндэсний харьцааны дүрэм нь, дотоодын зах зээлийн худалдааны хууль дүрмүүд нь дотоодын бүтээгдэхүүн болон импортын бүтээгдэхүүн аль алинд ч адилхан үйлчлэх ёстойг тусгасан байна. Энэ дүрэм нь, бараа, үйлчилгээ ба оюуны өмчийг улсын хилээр нэвтрэн зах зээлд орсны дараа үйлчилнэ. Тийм болохоор энэхүү дүрэмд гаалийн татвар хамаарахгүй.
  3. Гаалийн татваруудыг бууруулан тогтворжуулах
    GATT-ын хүрээнд хамгийн түрүүнд гаалийн татваруудыг бууруулахаар хэлэлцээр хийгдсэн байна. Гишүүн орон бүр, тодорхой гаалийн татварын хэмжээнээс илүү гаргалгүйгээр (bound rates) гаалийн татвараа тогтоох ёстой билээ.
  4. Гаалийн тарифээр хамгаалах
    Худаалдаанд дотоодын зах зээлийг хамгаалах хамгийн ил тод арга бол гаалийн тарифээр хамгаалах явдал юм. GATT –ын хүрээнд тарифын бус ихэнх худалдааг хязгаарлах хууль дүрэм гаргахыг гишүүн орнуудад хориглодог.
Views: 2518 | Added by: Бямба-Эрдэнэ | Rating: 0.0/0
Total comments: 2
2 Бямба-Эрдэнэ  
0
ДҮГНЭЛТ

ДХБ-д элссэнээрээ бид дэлхийн бусад улсуудтай хөл
зэрэгцэн алхаж байгаа гэдгээ батлаж чадсан.Өнөөдөр энх тайваныг сахиулах үйлсэд
 ДХБ-н үүрэг асар том болох нь батлагдаад
байна.Өөрөөр хэлбэл ДХБ-д элссэн улсууд дэлхийн бусад  улсуудтай дуун нэгдэн энх тайваны төлөө гэж
даяаршилын салхи нь дор хашхирч байгаа нь биднийг ДХБ-с гарагсан дүрэм журамыг үг
дуугуй даган мөрд гэсэн үг биш юм аа гэж би бодож байна.ДХБ-с бидэнд ашигтай
худалдааны шийдвэр гаргахад бид санал оруулах биш санлаа баталдаг байх хэрэгтэй
тиймээс бид  дэлхийн боловсролтой  болж дэлхийн хэмжээны шийдвэр гаргадаг
байгууллагад ажлахын тулт хичээх хэрэгтэй байна.

1 Бямба-Эрдэнэ  
0
Оршил
Худалдаа арилжаа гэдэг зүйл эрт
дээр үеээс бидний өвөг дээдэстэй хамт бие болсон.Өнөөдөр худалдаа арилжээ
өрөгжиж түүнийг дагаад дэлхийн хэмжээны олон талт худалдааг түүнчлэн дэлхийн
улсуудын худалдааны тал дээрх үл ойлголцох байдлыг зохицуулж байдаг ДХБ-н
гүйцэтгэх үүрэг нь нэмэгдэж байгаа юм. Монгол улс ДХБ-д гишүүнээр элсээд
удаагүй байгаа ч энэ салбарт бусад улс орнуудын адил худалдааны бодлогоо олон
талт худалдааны дүрэм журамд нийцүүлж боловсронгүй болгож байгаа нь бидний
нүдэндээр ил тод харагдаж байна.Тиймээс энэ байгууллагын талаар өргөн хэмжээны
мэдлэг хуримтлуулан судлах нь оюутан бидний эх орныхоо төлөө хийж буй оюуны
үйлс гэж  бодож байна.

Name *:
Email *:
Code *: