Home » 2011 » September » 8 » Оюутнуудад Зөвлөгөө
6:29 AM
Оюутнуудад Зөвлөгөө
Оюутнуудад Зөвлөгөө


Билл Гейтс сургуульд заахыг мартсан 11 зүйлийг ингэж нэрлэж байна.
Билл Гейтсийг бишрэн тахиж эсвэл vзэн ядаж болно. Гэхдээ тvvнийг ер бусын бєгєєд онцгой сэтгэдэг хvн гэдгийг vгvйсгэх аргагvй. Иймээс бодит амьдралын тухай єчvvхэн ч ойлголтгvй зєвхєн онолоор тархи угаадаг бvхэл бvтэн систем буюу боловсролыг тэгшитгэх системийн золиос болсон хvvхдvvдэд болон єєрийгєє ямар нэг хэмжээгээр хvvхэд хэмээн одоо ч мэдэрдэг хvмvvст зориулж, нэгэн сургуульд уригдан ярилцлага хийхдээ тvvний хэлсэн санаа бодлоос та бvхэнтэй хуваалцъя. Билл Гейтс сургуульд заахыг мартсан 11 зvйлийг ингэж нэрлэж байна. Үүнд:

1. Амьдрал шударга бус үүнтэй эвлэр.
2. Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн өмнө чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.
3. Сургуулиа төгсмөгц жилийн 1,000,000 төгрөгийн цалин авах магадлал бараг үгүй. Чи "гавъяа байгуулаагүй” цагт компанийн дэд ерөнхийлөгч болохгүй.
4. Хэрэв чи багшийгаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвал босстой болохоо түр хүлээсэн нь дээр. Багшаас ялгаатай нь боссын ажил алба чамайг даалгавраа хэрхэн биелүүлэхээс чи мөнгөтэй болох уу үгүй юу гэдэг нь хамаардаг.
5. Зах дээр наймаа хийхийг чи өөрийн нэр хүндээс доогуур гэж бүү бод. Таны өвөг дээдэс ямар ч ажлыг, ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэж хөлжиж чадсан түүхтэй.

6. Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, бүү үгэл, өөрийн бүтэлгүй явдалд шантарч болохгүй, харин алдаан дээрээс суралцаж сур.
7. Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чамд санагдаж байгаа шигээ ийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг санаа зовох юмгүй хүүхэд насаа өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний өөрийгөө өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Ийм учраас гэрээ засаад төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг янзалж цэгцэлсэн нь дээр.
8. Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваахаа больсон. Зарим сургуульд муу дүн авахаа бүр байсан. Хичнээн л бол хичнээн удаа шалгалт шүүлэг өгч болно. Энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Амьдралд чи ганц л удаа шалгалт өгнө гэж ойлгох хэрэгтэй.
9. Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж тэнд байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн "би”-гээ олоход туслана, үүнийг ч хувийн чөлөөт цагаар амжуулах ёстой.
10. Бодит амьдралыг зурагтаас үзүүлж байгаатай бүү андуур! Амьдрал дээр хүмүүс ихэнхи цагаа кафед бус харин ажлын газраа өнгөрөөдөг.
Эцсийн зүйл:
11. Нүдний шилтэй "онцчуудтай” сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг чиний дарга болох магадлал өндөр. Vvнээс дvгнэж хэлэхэд, хэдий чи балчирхан байгаа ч гэлээ цаг хугацаа чамайг хэзээ ч хvлээдэггvй юм шvv. Чамд сурч мэдэх зvйлс асар их бий. Алт шиг vнэтэй эцэг эхээ хайрлаж, сургуульд хий дэмий сэлгvvцэж наргихыг бус єєрийгєє хєгжvvлж, боловсрохыг эрхэм болгох хэрэгтэй. Хэрэв багш чинь ингэж чадахгvй бол тэднээс шаард. Магадгvй тэд чам шиг хvvхэдтэй олон учирч байгаагvй учраас 10, 20 жилийн ємнєх юмаа давтаж заасаар байгаад орчин vеийн хvvхэд залуусын шинэ сэтгэлгээ, шинэ хандлагыг мартаж дvvнг болсон байж болох юм. Vргэлж зурагт vзэж олон ангит савангийн дуурь vзсэнээр хvн хєгжинє гэвэл царцаа намжилын vлгэртэй адил болно. Єєртєє тависан зорилгодоо vнэнч байж хєдєлмєрлєж чадвал амьдрал чамайг шагналын нэрснээс хасна гэж хэзээ ч байхгvй.

Views: 782 | Added by: Бямба-Эрдэнэ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: