Home » 2011 » May » 22 » Дэлхийн тvvхэн дэх хамгийн єндєр хvн 2,72м байжээ
11:22 AM
Дэлхийн тvvхэн дэх хамгийн єндєр хvн 2,72м байжээ
Роберт Першинг Уодлоу бол дэлхийн хамгийн єндєр хvн юм. Тvvний нурууны єндрийн талаар гарцаагvй баримтууд олон бий. Уодлоу-гийн эцэг эх нь жирийн нуруутай хvмvvс (эцэг нь 180 см, 77 кг жинтэй). Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй дvv нар нь бас жирийн нуруутай ажээ. Роберт 4 нас хvртлээ нурууны єндєр нь хэвийн явж байгаад энэ vеэс хойш олны анхаарлыг татаж эхлэжээ. 8 насандаа 1м 88см, 9 насандаа эцгийгээ гар дээрээ барьж шатаар єгсдєг болсон бол 10 насандаа 198 см, 100 кг жинтэй болжээ. 18 насандаа 254 см, 177 кг жинтэй, 37АА буюу европын 75 размерийн гутал ємсдєг байсан байна. Америкийн алдар нэртэй хvмvvсий нэг болсон Уодлоу-д тусд нь гутал захиалж, тvvний гутлыг хийдэг компани нь хvртэл нэр алдартай болжээ.


Цаг хугацаа улирах тутам Уодлоугийн бие тааруу болж ирэв. Хэтэрхий хурдан єссєнєєс болж хєлийнх нь мэдрэмж муу болж, таяг тулахдаа хvрэв. 1940 оны 6 дугаар сарын 27-нд Сент-Льюисд хамгийн сvvлийн удаа тvvний нурууг хэмжихэд 2,72м байжээ. 1940 оны 7 дугаар сарын 4-нд Мичиган мужийн Манистид тусгаар тогтнолын баярын єдєр дээр тэрбээр vг хэлж байхад таяг нь хєлийг нь нухаснаас болж цусанд нь бохир орж сепсис (цусны бохирдол) нь газар авчээ. Эмч нар америкийн нэрт єндєр хvнийг аврахын тулд цусыг нь юvлж ариутгахаас эхлээд мэс засал хvртэл яаралтай хийсэн боловч 7 дугаар сарын 15-нд дэлхийн хамгийн єндєр хvн унтаж байхдаа таалал тєгсчээ
 


Уодлоуг оршуулах ёслол дээр 40,000 америкчууд байлцсан бєгєєд шарилны авс нь 500 кг жинтэй байсан бєгєєд vvнийг 12 хvн дєнгєн данган єргєж байв. Уодлоугийн шарилыг хулгайлж магадгvй хэмээн гэр бvлийнх нь эмээж байсан тул зузаан бетоноор цутгажээ. Тvvний шарил дээр «Тайван нойрсдоо» (At Rest) гэж бичжээ. Уодлоугийн шарил оршуулгын газар дахь хєшєєнvvдээс хоёр дахин єндєр байсан гэнэ.





 

Views: 733 | Added by: Бямба-Эрдэнэ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: