Home » 2011 » March » 30 » SEO
2:18 PM
SEO
SEO гэж юу вэ?
Posted by Bymbaa

SEO (Search Engine Optimization) гэдэг нь хайлтын системээс орж ирэх урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор сайтын дотоод ба гадаад хүчин зүйлсүүдийг сайжруулах үйл явцыг хэлдэг. Хайлтын системүүд нь өөрийн гэсэн алгоритмээр ажилладаг бөгөөд түүнд нь тохируулан вэб сайтаа сайжруулах нь тун чухал үйл явц бөгөөд ингэхийн тулд маш олон нарийн элементүүдийг мэддэг байх шаардлагатай болдог.
Миний компани, байгууллагын вэбсайтад яагаад SEO хэрэгтэй вэ?

Вэбсайтын ихэнх урсгалууд нь хэд хэдэн үндсэн хайлтын систем болох Yahoo!, MSN, Google & AskJeeves зэргээс орж ирдэг. Хэрэв таны сайт энэхүү хайлтын системүүдийн үр дүнд гарч ирэхгүй бол таны сайтанд байгаа мэдээллийг олж авахыг хүссэн хэрэглэгч тань өөрийн зорилгоо биелүүлж чадахгүйгээр барахгүй та өөрийнхөө сайтанд хэрэглэгчдийг татах хамгийн том сувгаа хаалттай барьж байгаатай ялгаагүй юм. Таны сайт мэдээлэл хүргэдэг, үйлчилгээ үзүүлдэг, бүтээгдэхүүн танилцуулдаг гэх мэтийн ямар ч зориулалттай байсан хайлтын системд нөхөрсөг байдлаар та вэбээ хийх нь тун чухал бөгөөд ингэснээр Интернэт ашиглаж буй ямар ч хүн таны сайтыг ороод үзчих боломж нээгдэж байна гэсэн үг юм.
Хайлтын системийн хайх үг оруулах талбарт бичсэн үгний хайлтын хариуд таны вэб эхний хэдэн хуудсуудын нэгэнд нь гарч ирж байвал тун сайн. Олон судлаачид хайлтын системээс орж ирэх хэрэглэгчдийн урсгал нь аливаа байгууллагын амжилтыг улам ихээр дээшлүүлж байдгийг тогтоосон байдаг. Хөрөнгө мөнгө, цаг заваа SEO-д зориулах нь таньд эргээд тун их ашгийг өгөх болно.
Хайлтын сайтууд яагаад миний сайтыг SEO гийн тусламжгүйгээр олж чадахгүй гэж?
Хайлтын системүүд нь байнга л өөрсдийн технологийг хөгжүүлж байгаа вэбүүдийг улам сайн шинжилж ингэснээр хэрэглэгчдийн хүссэн хайлтыг богино хугацаанд үр дүнтэй хариуг барьж байдаг. Гэвч хайлтын системүүдийн ажиллагаанд тодорхой хязгаар байсаар ч ирсэн ба цаашид ч байх болно. Хэрэв та зөв алхам хийж чадвал таныг маш олон хүнтэй холбож өгч чадах хэдий ч буруу зүйл хийвэл хайлтын системээс сайтыг тань хасаж эсвэл хайлтын хамгийн сүүлийн байранд оруулах нь ч бий..
Хайлтын системүүд хэрхэн ажилладаг вэ
Хэрэглэгч өөрийн хүссэн мэдээллээ олох гээд түлхүүр үгээ оруулах үед хайлтын систем ажиллаж эхлэн хэрэглэгчийн хайж буй мэдээллийг гаргаж үзүүлэхийн тулд дараахь байдлаар ажилладаг:
1. Вэбийг шинжих
Бот ба спайдер гэсэн хайлтын системийн автоматжуулсан програмууд ажиллаж дэлхий дээр буй 20 орчим тэрбум вэбүүдийг шинжлих ажлыг гүйцэтгэж байдаг. Хайлтын системүүд одоогоор 8 аас 10 тэрбумыг нь л шинжилж амжсан байна.
2. Мэдээллүүдийг индексжүүлэх
Нэгэнт таны хуудсуудыг шинжилчихсэн бол мэдээллүүдийг тань хайлтын системийн нүсэр том санд хадгалдаг буюу индексжүүлдэг. Ингэж индексчилсэнээр олон тэрбумаар хийгдэж байдаг хайлтын үр дүнг хэдхэн секундын дотор гаргаж ирэх боломжтой болдог байна.
3. Хайлтыг гүйцэтгэх нь
Хайлтын системд хэдэн зуун саяараа шинэ шинэ сайтуудын тухай мэдээлэл ирж байдаг. Хэрэглэгч хайх үгээ оруулсан тохиолдолд хайлтын систем нь өөрт буй индексжүүлсэн мэдээллүүдээсээ тохирохыг нь хэрглэгчид харуулна. Хэрэлэгчийн оруулж буй үгээс шалтгаалан хайлтын үр дүн өөр өөрөөр гарах тохиолдол байдаг. Жишээ нь car and driver magazine хэмээх үгээр Google дээр хайхад 8.25 сая үр дүнг гаргаж харуулж байхад "car and driver magazine” давхар хашилтанд бичсэн үгээр ердөө 166 мянган үр дүн олдож байна. Хайлтын системд эхний хайлтын тохиолдолд "Findall” хэмээх маягаар ажиллаг бөгөөд ингэснээр Google-д байсан нийт мэдээллүүд дундаас "car” "driver” ба "magazine” хэмээх үг бүр орсоныг нь хэрэглэгчид харуулсан. Харин хоёр дахь тохиолдолд бол зөвхөн "car and driver magazine” хэмээх үгтэй мэдээллийг л хэрэглэгчид үзүүлэв. Энэ мэтчилэнгээр төрөл бүрээр хайлтыг хийх боломж байдгийг хэрэглэгчид тэр бүр мэддэггүй. Жишээ нь PDF өргөтгөлтэй файл хайхаар бол: iltgel filetype:pdf гэж бичихэд iltgel нэртэй бүх pdf файлын хаягуудыг таньд үзүүлнэ.
4. Хайлтын үр дүнг эрэмблэх нь
Хайлт хийгдээд үр дүнг хэрэглэгчид харуулах үед хайлтын системийн математик загвараар хийсэн алгоритмын дагуу аль үр дүн нь хэрэглэгчийн оруулсан өгөгдөлтэй тохирч байгаагаас нь шалтгаалан эрэмблэн харуулдаг. Ингэж эрэмблэх нь хэрэглэгчийг хамгийн бага хугацаанд хэрэгтэй мэдээллээр хангаж байх хамгийн чухал үзүүлэлт болж өгдөг.
Хайлтын системүүд болох Google, Yahoo!, AskJeeves ба MSN нар одоогоор секунд тутамд маш олон хайлтуудыг хийж хэрэглэгчдийг хэрэгтэй мэдээллээр нь хангахад чухал үүрэгтэй ажиллаж байна.
Attachments: Image 1
Views: 2626 | Added by: Бямба-Эрдэнэ | Tags: seo | Rating: 0.0/0
Total comments: 4
4 Murun  
0
ymar vnen vgte hvhed be hahahaha

3 murun  
0
BI UNEN TACH SEXY GOMO PESDA XAXA

1 murun  
0
aay adminaa goy medee bna thnks2 chi shv tanai saitiig mdj na shvv
ooshoo zondoo medee nemeereee

2 Бямба-Эрдэнэ  
0
wak2 za andaa smile

Name *:
Email *:
Code *: