Home » 2011 » November » 9 » HUNII TUHAI GOL PILOSOFY
5:06 PM
HUNII TUHAI GOL PILOSOFY

 

Хүний тухай гол гол философи баримтлал

 

            Янз бүрийн онтологи сургааль хүний тухай асуудлыг өөр өөрийн агуулгийн үүднээс тайлбарлаж иржээ. Тэдгээрийг арга зүйн үндсийнх нь үүднээс бүлэглэсэн нэг биш ангилал байдаг. Тийм олон ангилал байдаг нь тухайн ангилал тус бүрт тодорхой логик үндэслэгээ байдаг гэсэн үг. Мөн жишээ нь: бодит байдлын ямар хэв маягийнх нь хүчин зүйлийг хүний үүсэл мөн чанарын шалтгаан болгон тайлбарладгийг нь онцолбоос хүний тухай философи сургаалуудыг: 1. Байгальчлагч үзэл натурализм-д 2. Нийгэмчлэгч / социологичлогч / үзэлд: 3. Экзинтенциалист баримтлалуудад: 4. Шашны философи сургаалд тус тус үндэслэдэг хэмээн ангилж болно. Тэдгээр тус бүрийн онцлогыг товч авч үзье.

 

1.Натуралист үзэл нь хүн бол байгаллаг шинжтэйг онцолдог. Орчин үед ийм үзлийн хоёр хэлбэр байдаг. Нэг нь хүнийг амьтантай адилтгаж хүний амьтанлаг талыг дээдэлдэг үзэл юм. Энэ үзлийн үүднээс хүн ба нийгэм бол өндөр хөгжилтэй амьтдын үргэлжлэл ба дээд хэв маяг мөн. Тийм учраас хүн төрөлхтний амьдралд биологийн хууль, бүр тодорхой хэлбэл амьдралын төлөөний тэмцэл ба байгалийн шалгарал үүлчилдэг учир нь: улмаар " социалист-дарвинизм” нэртэй биологичлогч сургууль нийгмийн философид буюу онолын социологи бий болгоход хүргэжээ.

 

            Гэвч социаль-дарвинизм нь нийгмийн сэтгэлгээний салбарт бүр эсрэг үзлүүд гэрч ирэх онолын үндэс болсон байна. Жишээ нь: Английн позитивист философич Герберт Спенсер /1820-1903/ америкийн социологич эдийн засагч Уилям Грем Самнер /1840-1910/ нар бодьгалчлах үзэл чөлөөт өрсөлдөөн төрийн саад тотгоргүй чөлөөт капитализм үзэл санааг хамгаалахдаа арьсны өнгөөр ялгаварлах үзлийг баримтлагч сурталчид уг ялгааг нийгмийн биш харин байгалийн хуулиудаар тодорхойлдог гэж хамгаалахдаа тус тус социаль-дарвинизмийг өөр өөрийнхөөрөө ашиглажээ.

 

            Натуралист үзлийн нөгөө хувилбар нь хүн бол дутуу зэрэмдэг амьтан мөн гэдэг үзэл мөн. Жишээ нь: Ф.Ницшегийн томьёолсоноор хүн бол хүн дүрст бичнээс үлэмж хүн /over-main/-рүү  шилжих гүүр дамжлага /канат/ мөн түүний хувьд үлэмж хүн бол христос шашин либерализм социализм зэрэгт номлодог тэгшитгэгч сүргийн ёс суртахууныг таягдан хаяад ганцаараа товойхыг зөвтгөгч ёс суртахууны үнэлэмжийг бүтээгч мөн.

 

            2. Хүний үүсэл мөн чанарыг нийгэмчлэж тайлбарласан түүхэн анхны томоохон төлөөлөгчдийн нэг нь Аристотель юм. Тэрээр хүнийг " полисын хот улсын амьтан мөн гэж

 

томьёолжээ. Тийнхүү тэрээр Грекчүүдийн соёл ба иргэншилийг бусад ард түмнийхээс дээгүүр тавидаг байр суурьнаас хүн гэж  юу болохыг тайлбарласан аж.

           

Хүний үүсэл хөгжилийн шалтгааныг социологичлох үзлийн үүднээс тайлбарлаж ирсэн нөлөө бүхий сургаалиудын нэг нь Марксизм юм. К.Маркс бүр залуудаа үг үзлийг онолын үүднээс үндэслэхдээ: Хүний мөн чанар бол бодьгал тус тусад байдаг хийсвэр зүйл бус аа. Жинхэндээ тэрбээр нийгмийн харилцааны цогц мөн гэсэн тухай Марксист-Ленинист онолчид ямагт өгүүлдэг билээ. Улмаар тэд ийм байр суурьнаасаа бусад философи сургаалийг эрс шүүмжилдэг.

 

Гэвч хүний мөн чанарын шалтгаан нь хүний үүсэлд хөдөлмөр шийдвэрлэх роль гүйцэтгэсэн тухай зэрэг Марксист-Ленинист философийн баримтлалууд онолын агуулга нийгмийн үр дагавар зэрэгийнхээ улмаас бусад философийн шүүмжлэлд өртөж байдаг билээ.онолын үүднээс авч үзвэл хөдөлмөрийн нэн чухал шинж нь түүнд зорилгот шинж байж тэр нь хүний үүслийн шиидвэрлэх шалтгаан болдог хэмээвээс амьд биесэд төдийгүй амьгүй зүйлсэд жишээ нь кибернетик, системийн тухай ерөнхий онол зэргийн үр шим болсон нэн нарийн зохион байгуулалтад техникүүдэд зорилгот шинж байдгаас тэдгээрийг хүнтэй адилтгах юм уу гэсэн мохоох асуудлыг философи шинжлэх ухааны зарим төлөөлөгч гаргадаг юм. Нийгмийн утга нийгмийн зориулалтыг нь онцолбоос хүний үүсэлд холбогдох марксист хөдөлмөрийн онол, хүн бол нийгмийн харилцааны цогц мөн гэдэг марксист томьёолол зэргийг коммунист тоталитари дэглэм тогтоосон орнууд "нийгмийн эрх ашгийг дээгүүр тавих ёстой” гэдэг шалтгийн доор хүн амд албадан хөдөлмөр тулгах "хувьсгалын дайсан” социализмийн дайсан гэгдэгч нарыг хэлмэгдүүлэх зэрэг үйлдэлдээ овжин ашиглажээ.

 

Хүний мөн чанарыг биологичлох үзлийн үүднээс тайлбарласан боловч түүний ирээдүйг шинэ үнэлэмжийн үүднээс тийнхүү нийгэмчлэгч байр сууринаас ойлгосон сэтгэгч бол Ф.Ницше мөн. Уг ойлгоцоо тэрээр илэрхийлэхдээ олон чухал философи ойлголт нь тэр л юм өөрөө байна. Жишээ нь: Түүний "мөнхийн буцалт” гэдэг ойлголт нь  тэр л юм өөрөө буцахыг биш харин зөвхөн ганц ялгаа бүтээхүй зэргийг бүрдүүлэгч бататгал нь буцдаг болохыг "үлэмж хүн” гэдэг ойлголт нь бататгаж болох бүгдийг төвлөрүүлсэн хүн байнаа бүхний дээд хэлбэр сонгосон ахуйн төрөлт ба субьектив эхлэл хүсэл эрмэлзэл бол хүчинд хүч харьцахуй эзэрхэх хүсэл эрмэлзэл бол бүтээгээд өгөхүй мөн гэсэн санааг Ф,Ницше зохиолууддаа тус тус илэрхийлдэг.

 

 

Үлэмж хүн бол тийнхүү христос ёс, либерализм, социалист зэрэг янз бүрийн судалгаанд гардаг тэгш эрхтэй, дундаж, ардчилсан үзэлтэй хүмүүсийн шилдэг төлөөлөгч биш, харин тиймэрхүү тэгшлэгч ёс суртахуунуудад үл захирагдан бусдаас цойлж ингэхдээ бусдын цойлоход саад учруулдаггүй тйим тус тус ганцаараа  хүн, үүгээрээ хүн төрөлхтний ихээдүйг зааж, бүтээгч хүн мөн гэсэн санаа Ф,Ницшегийн философид илэрдэг. Үлэмж хүний гол онцлог бол эзэрхэх хүсэл эрмэлзэл нь ажээ.

 

Нийгэмчлэгч нэгэн өвөрмөц үзлийн үүднээс хүний мөн чанарыг тайлбарласнаараа шинэ кантч философич Э,Кассирер  /1874-1945/ философийн ертөнцөд алдаршсан билээ. Түүгий томьёололоор хүн бол бэлгэдэгч амьтан өөрөөр хэлбэл ахуй нь бэлгэдлийн хэлбэртэй байдаг амьтан мөн. Түүний эл томьёололыг тайлбарлан тодруулбал хүн ертөнцтэй харьцахдаа бэлгэдэгч арга хэрэглэдэг. Энэ арга бол амьтдын тэмдэглэн дохиологч тогтолцоо биш. Тэмдгэн дохионууд бол физик ертөнцийн хэсэг байдаг ахул аливаа бэлгэдэл нь байгаллаг буюу субстанциалаг ахуйгүй байж зөвхөн үйлдлийн функциональ үнэлэмжтэй байдаг. Хүн яагаад бэлгэддэг танин мэдэхүйн болон үнэлэмжийн шалтгааныг Э.Кассирер дараахь байдлаар тайлбарладаг. Үүнд амьтад зөвхөн мэдрэгдэгч ертөнцтэй харьцдаг тул гадаад янз бүрийн түлхээсэд хариу барьдаг үйлдэл бүхий байдаг. Тийм учраас бололцооны тухай санаа амьтад төрдөггүй. Бас бурхан тэнгэрлэг оюун буюу хүнийхээс төгөлдөр санаа аваас аяндаа бодит байдал болж байдаг тул түүнд бололцоо бодит байдал хоёрыг ялгах шаардлага гардаггүй. Харин хүний сэтгэхүйд бололцоо бодит байдал ч оршдог. Гэхдээ эртний хүмүүсийн сэтгэлгээ ахуй утгат чанар хоёрын ялгааг гаргаж тэр бүр чаддаггүй байсан учир тэдний бэлгэдлийн нэг хэсэг нь шидэт хэв маягтай бусад зарим нь биет хүч байсан гэж Э.Кассирер дүгнэжээ.харин янз бүрийн ард түмний соёлын хөгжлийн явцад юмс,бэлгэдэл хоерын харьцаа тодорч байдаг энэ нь бололцоо,бодит байдал хоёрын харьцаа улам бүр тодорч ирсэн гэсэн үг мөн хэмээн тэрээр бас тайлбарласан байна

 

Тийнхүү Э.Касстрерийн үзлээр хүн үүсэж нийгэм шинжтэй болсон нь байгалийн биш хүчин зүйлийн үр дүн юм. Үүнд нийгэмч үйлдэл анхандаа бол байгалийн орчинд хүн улам үндэслэж эсэн мэнд байх оролдлогоос үүсэн хуримталж аажимдаа бие даасан тогтолцоо болдог. Энэхүү нийгэмч тогтолцоонд хүн янз бүрийн бэлгэдлийг бүтээгч болсон. Тэдгээр бэлгэдэл нь амьтдын зарим нэг авир үйлдлийг өөртөө шингээсэн байдаг. Гэхдээ амьтны аймгаас хүн тасарсан нь удамшлийн үр дүн биш хамгийн гол нь соёлын үр дүн юм.

 

 

 

Хүний тухай философи сургаалуудыг ангилдаг бас нэг логик үндэслэгээ бол тэдгээр сургааль арга зүйг хувьд объективизм субъективизм хоёрын алинд нь илүү тулгуурлаж буйг нь иш үндэс болгодог байдал мөн.

 

Объективизмыг хүний тухай философид баримталдаг хоёр үндсэн чиглэл байдаг нь шинжлэх ухааны философийн болон шашны философийн чиглэлүүд мөн. Жишээ нь: Неопозитизмийн зарим төлөөлөгчдийн боловсруулсан физикчлэх үзлийн үүднээс хандмал ухамсрын зүйл физик зүйл хоёрын адилслын үүднээс хүн гэж юу болохыг авч үзэх ёстой. Яагаад энэ хоёрын адилслын тухай ярих ёстой вэ гэвэл нэгэнтэйгүүр ухамсрын үр дүнг техникт / эдүүгээгийн нөхцөлд бол эцсийн эцэст комьпютер / буулгаж улмаар түүгээр дамжуулан зохиомол оюуны тухай ярьж болно. Нөгөөтэйгүүр шинжлэх ухааны ертөнц дэхь физик зүйл гэдэг бол давын өмнө физикч эрдэмтний бүтээн ашигладаг юмс үйл явц ойлголт зарчим хууль гипотез онол зэрэг мөн. Тйим нэгдэлтэй адилсдаг зүйлсийг яагаад салган тайлбарладаг вэ гэвэл ухамсрыг хэлнээс салгадгаас болдог. Угтаа ухамсар бол биенд түүний хэлэнд физик зүйлд байдаг.

 

Ийнхүү физикализм ер нь шинжлэх ухааны философийн бусад баримтлал дахь объективизм тууштай биш байдаг. Үүнд ухамсрыг нэг талаар биерүү хамруулж нөгөө талаар хэлний тодорхой чадвар шинжээс хамаарна хэмээн субъектив тодорхой хандлага гаргадаг. Арга зүйн ийм хоёрдмол хандлага нь шинжлэх ухааны философийн төлөөлөгчид биехүнийг хэрхэн тайлбарладагт илэрдэг. Жишээ нь: Тэдний нэг америкийн философич Уилфрид Селларс /1912-1995/ өгүүлсэнээр бие хүн бол бодит баримт мөн боловч түүнийг ертөнцийн тухай физикалист дүр зурагт багтааж болохгүй. Яагаад гэвэл бие хүн бол интенциональ шинж бүхий ахуй мөн. Тэрхүү интенциональ шинж нь тухайн тодорхой хамтлагийн дүрэм горимийг мөрдөн сахидаг байдалд илэрдэг.

 

Биехүн бол нийгмийн янз бүрийн дүрэм хэм хэмжээнд захирагдаж сонголт хийн түүнийхээ төлөө хариуцлага хүлээх чадвартай амьтан мөн гэдэг И.Кантын үзлийг У.Селларс тийнхүү арга зүйн хувьд баримталжээ. Гэхдээ үүнийг И.Кант гносеологийн үүднээс харин У.Селларс физикализмийн үүднээс тус тус үндэслэн авч үзсэнээрээ тэд бие биеэсээ ялгаатай. Тодруулан дурдваас У.Селларс ёс суртахууны зүйлсийг физик зүйлс байдлаар ойлгожээ.

 

 

 

 

Хүний тухай объективизмийг үндэслэдэг сургаалууд түүний субъектив талыг огт үгүйсгэдэг биш харим объектив талд нь захируулан авч үздэг нь бидний дурдсан онолын цөөн баримтанд ч гэсэн илэрч байна.

Харин субъектив арга зүйн бүхий хүний тухай философи сургаалууд нь болбоос хүний сэтгэл оюун, хэл, зэрэг субъектив талуудын аль нэгний элементүүдийг онцлох үндсэн дээр бий бож байдаг. Жишээ нь: Экзистенциализмын зарим төлөөлөгч И.Кантын дэвшүүлсэн алдарт дөрвөн асуултыг философид улам чухал ач холбогдолтой болж байна гэж авч үзэхдээ тэдгээр асуултанд И.Кантынхаас өөр байр суурьнаас ханджээ. Үүнд И.Кант гэж юу вэ? Гэдэг асуулт тависан бол М.Хайдеггер зэрэг экзистенциалистууд яаж гэдэг асуултыг илүү сонирхжээ. Тэгээд тэд: "бид яаж танин мэдэх вэ?” "бид яаж итгэх ёстой вэ?” гэдэг асуултууд тависан байна. Ийм асуултуудад хариулт тайлбар хийх болсоныхоо үндсэн дээр хүний жинхэнэ өөрийн гэсэн ахуй бол дотоод нандин утга учраас нээж хүнийг эзэн биегүй байгаагийн ертөнцөөс холтгож яг өөрийнхөө эрх чөлөөг авч буй нөхцөлд бүрэлддэг гэсэн дүгнэлтийг экзистенциализмын төлөөлөгчид хийдэг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүний үүсэл, мөн чанарын тухай философи мэдлэгт холбогдох шинжлэх ухааны зарим үндэслэл

 

Хүн гэж юу вэ? Хүн яаж үүссэн бэ? гэдэг талаар өөр өөр философи үзэл байдгийг бид товч авч үзлээ.

Хүн яаж анх үүссэн түүхтэй вэ? гэдэгт найдвартай хариулт өгөх бололцоо шинжлэх ухаантд эдүгээ хүртэл бүрдээгүй байгаа билээ. Энэ нь уг асуудлыг бүрэн зөв тайлбарлахад чухал түүхийн мэдээ сэлт хангалттай олдохгүй байгаагаас шалтгаалдаг. Иймд уг асуудлыг тайлбарласан үр дүн: тухайлбал хүн үүссэн шалтгааныг болон цаг хугацааг тогтоосон байдал өнөө үед олдсон архелоги олдворын хүрээн дэхь таамаглал байдаг. Тэгээд бас нэг биш, харин өөр өөр олон таамаглал байдаг.

 

Орчин үеийн зарим судалгааны үр дүнгээр бол хүн дүрст бич гоминид хүн болох үйл явц 3-3,5 сая жилийг хамарчээ. Энэ хугацааны сүүлийн 550 мянган жилээс гал ашиглах болж сүүлийн 50-40мян жилд оюун ухаант хүн /homo sapiens/ үүссэн аж. Хүн үүсхэд түүний биологи тал нийгмийн тал 2-ийн аль нь шийдвэрлэгч нөлөө үзүүлсэн талаар эрдэмтэд ялгаатай тайлбар хийдэг. Энд ямарч атугай биологи талгүйгээр хүн үүссэн байх бололцоогүй нь ойлгомжтой. Үүнд хүн биеин байрлалаа босоо, урд мөч нь явах эрхтэн байх үйлээс чөлөөлөгдсөн урд хоёр мөч нь буюу гар нь нарийн үйлдэл хийх чадвар бүхий уян хатан хөдөлгөөнт хуруунуудтай бас харьцангуй том онцгой хөгжсөн зохион байгуулалт ба үйл бүхий тархитай зэрэг бол хүний өвөрмөц биологи тал юм. Гэхдээ зөлхөн хүний эдгээр биологи хүчин зүйлс нийгмийн шинжтэй олон хүчин  зүйлтэй харилцан уялддаг. Хүний үүслийн гол гол нийгтийн хүчин зүйл нь хөдөлмөр, хэл, ухатсар, гэрлэлт зэрэг ажээ.

 

Хөдөлмөр. Хүний үүсэлд хөдөлмөр илүү тодорхойлогч ач холбогдолтой гэж үздэг сэтгэгч нар байдаг. Тухайлбал 18-р зууны америкийн соён гэгээрүүлэгч Б.Франклин хүн бол хөдөлмөрийн багаж хийдэг амьтан мөн гэсэн. Энэ тодорхойлолтыг 19-р зууны германы сэтгэгч К.Маркс ихэд ойшоож байжээ. Улмаар марксын хамтран зүтгэгч Ф.Энгельс энэ тодорхойлолтын санааг гүнзгийрүүлэн хөдөлмөр бол материаллаг баялгийг төдийгүй хүнийг өөрийн бүтээсэн тухай таамаглал дэвшүүлсэн юм. Үүнд: Хүн дүрст бич хөдөлмөр эрхлэх болж дараа нь түүнтэй хамт сэтгэхүй хэл 2 нь үүссэн нь энэ амьтан хүн болж хувирах нөхцөл болж улмаар эдгээр нийгмийн хүчин зүйлсийн ачаар хүний уураг тархи өгүүлэхүүн эрхтэн зэрэг биологи зэрэг өвөрмөц эрхтэн онцгой чадвар цааш төгөлдөржин батжиж ирсэн тухай Ф.Энгельс бичсэн. Ийнхүү Ф.Энгельс биологи хүчин зүйлс бол хүн үүсэхэд нийгмийн хүчин зүйлстэй захирагдмал хоёрдогч ач холбогдолтой

 

гэж үзжээ. Энэ нь хүн бол хөдөлмөрлөдөг сэтгэдэг яридаг нийгмийн амьтан мөн гэсэн тодорхойлолтыг марксист-ленинист философи бий болгох арга зүйн үндэс болсон байна. Ф.Энгельсийнхээр хөдөлмөр анхнаасаа нийгмийн шинжтэй.

            Гэтэл хөдөлмөр бол анх үүсхээсээ нийгмийн шинжтэй байсан гэдэг Ф.Энгельсийн тийм философи дүгнэлтийн эсрэг таамаглалыг шинжлэх ухааны зарим төлөөлөгч дэвшүүлдэг юм. Тэдний судалгааны үр дүн болдог таамаглалаар сэтгэхүй хэл хоёроос барагцаалбал 1,5 сая жилийн өмнө гоминидууд хамгийн энгийн хөдөлмөрийн багаж үйлдвэрлэж иржээ. Тийн аваас хөдөлмөр анхандаа нийгмийн биш харин амьтны шинжтэй байсан аж.

        Зарим судлаачийн дүгнэлтээр хүн дүрст бичний онцгой биологи шинжүүдийн үүсэл,хөгжил болон хөдөлмөрийн үйл ажиллагаа нь түүний зарим биологи чадварыг эвдэж ирсэн аж.тухайлбал мэдрэмж муудах,гадны орчинд зохицох тэсвэр буурах,хүч тэнхээ нь дордох зэргээр биеийн

Views: 60862 | Added by: Бямба-Эрдэнэ | Rating: 3.5/23
Total comments: 10
10 FrankJet  
0
http://8tracks.com/users/provestra1man
http://www.bruenlasberg.de/user/75752-provestra9man/
http://rispondipa.it/user/provestra6c
http://www.blackhatworld.com/members/provestra4c.1042270/#info
http://www.mail.wechall.net/en/profile/provestraboy3

Everyone loves having their women delighted!
http://enhanceblog2.hatenablog.jp/

9 ВалокКизел  
0
RE:HUNII TUHAI GOL PILOSOFY - 9 November 2011 - Welcome To UNITCaroline.clan.su :) Валок Horsch Струнино

8 Brancess15a  
0
http://autolawetawarszawacentrum.pl/2017/01/17/urzadzanie-lazienki-warszawa
Buying a new or used automobile can be quite a difficult procedure unless you know what you are actually performing. By educating yourself about auto shopping prior to deciding to head to the dealer, you may make points easier for yourself. The following tips might help your upcoming shopping vacation be more pleasurable.

Always deliver a technician coupled when looking for a brand new motor vehicle. Vehicle sellers are well known for marketing lemons and you may not want to be their after that patient. Whenever you can not obtain a auto mechanic to consider automobiles together with you, a minimum of be sure that you have him review your ultimate decision before buying it.

Know your boundaries. Before starting buying for your upcoming vehicle or vehicle, determine what you can manage to spend, and stay with it. Don't forget to feature curiosity about your calculations. You will probably pay out all around 20 percent as a payment in advance as well, so be ready.

Well before visiting a car dealership, know what type of motor vehicle you desire. Research all of you options ahead of buying so that you can evaluate which works for your financial allowance and family demands. Do your homework to learn simply how much you need to pay for the prospective vehicle.

Before you sign any agreement spend some time to read each and every line, for example the fine print. If there is nearly anything listed that you simply do not recognize, usually do not signal till you have an response which you recognize. Unsavory salesmen can make use of a contract to put a lot of fees that were not discussed.

If you keep your previous advice in your mind the very next time that you simply go purchasing a car, you will be more likely to get a better bargain. Getting a auto does not have to be a headache. Simply use the tips with this post and you can obtain the car you desire at a good value.

7 melbazv11  
0
Hi supplementary blog
http://euro.tits.epornstar.xyz/?entry.mariah
sexy cartoon moms porn vintage porn tubes category porn luke hobbs pic porn behind the mask rapidshare kim kardashian full sex tape porn

6 luannsj69  
0
Late-model work
http://mew.photos.telrock.org/?post.patience
hot nude teen porn movies torrie wilson porn pic galleries free full length black porn movies yale gay porn student free oline new arab sex porn

5 susannasb3  
0
Started unusual web stand out
http://mew.photos.telrock.org/?entry-rebecca
double fisting porn lilou porn argentia porn porns of john cena gina german porn actress

4 gurugofa  
0
Norton Security Full Version Free

Norton Stability Common delivers extensive protection in opposition to online threats to keep your computer, your personality and financial info protected against cybercrime. Contrary to free of charge anti-malware software as well as other safety options, Norton leverages our global threat intellect and innovative systems to eliminate and find dangers-the entirely new ones.

Obtain the complete model for free in this article:

http://www.zippyshare.com8.ga/v/jqeT2Tdm/file.html - www.zippyshare.com/v/jqeF4Cdj/file.html

3 keoagrto  
0
Norton Security Full Version Free

Norton Protection Normal offers complete security towards on-line hazards to keep your laptop or computer, your personality and fiscal information shielded from cybercrime. As opposed to free contra--malware software along with other safety alternatives, Norton leverages our worldwide threat learning ability and innovative technological innovation to find and eliminate dangers-the fully brand new ones.

Receive the full model free of charge in this article:

http://www.zippyshare.com8.cf/v/jqeT2Tdm/file.html - www.zippyshare.com/v/jqeF4Cdj/file.html

2 daavka  
0
ingeed tsaashaa urgeljlel bhgui yu

1 лхагвааа  
0
нэтэд яг хэрэгтэй мэдээлэл ховор юмаа. ямарч байсан хайсан юмныхаа хагасыг ч болов олсондоо баяртай байна.

Name *:
Email *:
Code *: