Home » 2012 » May » 11 » Гадаад худалдааны бодлого
8:16 AM
Гадаад худалдааны бодлого

Гадаад худалдааны бодлого


Олон улсын худалдаа нь ямар нэг саад хориггүй байх нь эдийн засгийн нөөцийн хувиарлалт, ашиглалтын үүднээс үр ашигтай байдаг тул гадаад худалдааг дэмжихийг эрмэлзэх боловч улс орнууд дотоодынхоо үйлдвэрлэлийг гадны өрсөлдөөнөөс хамгаалах зорилгоор чөлөөт худалдааг  тодорхой хэмжээгээр хязгаарлах явдал ч байдаг. Үүнийг тухайн улс гадаад худалдааны бодлогоороо дамжуулан хэрэгжүүлдэг. Тухайн улсын экспорт, импортын хэмжээг өөрчлөх замаар эдийн засгийн төлөв байдалд нөлөөлөхөд чиглэсэн төрөл бүрийн хөтөлбөр, үйл ажиллагааг гадаад худалдааны бодлого гэдэг. Гадаад худалдааны бодлогын дараах арга хэрэгсэлүүдийг дурьдаж болно. Үүнд:
·         Гаалийн татвар
o   Экспортын татвар
o   Импортын татвар
·         Импортын квот
·         Демпинг
·         Импортын тарифын бус саад хоригууд
Олон улсын худалдааг хязгаарлахад чиглэсэн бодлогыг протекционист бодлого гэдэг. Олон улсын худалдааны саад хоригуудыг
·         Тарифын
·         Тарифын бус гэж хоёр хэсэгт ангилдаг.

Тарифын саад хориг гэдэг нь: дотоодын эдийн засгийг гадны өрсөлдөөнөөс хамгаалах зорилгоор импортын бараанд тодорхой хувь хэмжээгээр татвар ноогдуулж, хязгаарлах үйл ажиллагаа юм. Импортын бараанд татвар ноогдуулсанаар тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн үнэ өсч улмаар дотоодын барааны өрсөлдөх чадвар харьцангуй сайжирдаг. Өөрөөр хэлбэл: татвар ноогдуулсан тухайн барааны үнэ нь дэлхийн зах зээлийн үнэ дээр импортын татварыг нэмсэнтэй тэнцүү болдог.
Иймээс импортын татвар нь гадны өрсөлдөөнөөс дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах сайн талтай боловч хэрэглэгчдээс нэмэлт төлбөр авч, үр ашиг муутай салбарын үйлдвэрлэлийг дэмжиж байдгаараа сөрөг талтай байдаг.
Тарифын бус хориг саад гэдэг нь: Олон улсын худалдаанг хязгаарлахад чиглэсэн тарифаас бусад арга хэрэгслүүдийг багтаадаг. Тухайлбал демпинг, импортын барааны квот, эрүүл ахуй, ариун цэвэр, чанар, хадгалах хугацаа зэрэгт тавьж буй төрөл бүрийн шаардлага, хязгаарлалтуудыг дурьдаж болно.
Импортын барааны квот гэдэг нь : тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний импортоор орж ирэх тоо хэмжээнд тавьж буй хязгаарлалтыг хэлдэг. Импортоор орж ирж буй барааны тоо, хэмжээнд квот тогтоосноор дотоодын зах зээлд уг бүтээгдэхүүний нийлүүлэлт бурч, үнэ өсөх хандлагатай байдаг. Импортын барааны квотын бодлогын нөлөө нь импортын татвараас дараах зүйлсээр ялгаатай байдаг. Импортын татвар ногдуулсан үед импортын барааны өртгийг бууруулах замаар дотоодын үнийг хямдруулж, бодлогын нөлөөг сулруулах талтай байдаг. Харин импортын квот тогтоосон үед ийм боломж гардаггүй байна. Мөн импортын татварын бодлоготой харьцуулахад квот нь дотоодын үйлвэрлэгчдийг илүү  өрсөлдөх чадваргүй болгох аюултай байдаг.
Демпинг: Зарим улс орнууд дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, дэлхийн зах зээлд эзлэх хувийг нь нэмэгдүүлэх зорилгоор зарим нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тодорхой хугацаанд дэлхийн зах зээлийн үнээс доогуур үнээр худалдаалах явдал байдаг. Үүнтэй холбоотойгоор Демпинг хэмээх ойлголт гарч ирдэг. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийнх нь өртгөөс доогуур үнээр худалдаалах үйл ажиллагааг демпинг гэдэг. Ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээг маш их хэмжээгэр үйлдвэрлээд тэр нь дотоодын зах зээлд илүдэж байгаа үед түүний үйлдвэрлэлийг бууруулах сонирхолгүй бол демпингийн аргыг хэрэглэж болдог. 
Views: 1810 | Added by: Бямба-Эрдэнэ | Rating: 1.5/2
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: