Home » 2011 » July » 20 » Африкчууд интернетэд холбогдож эхэллээ
1:52 PM
Африкчууд интернетэд холбогдож эхэллээ
Өмнөд Африкийн Засгийн газар, Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах байгууллага хамтран тус улсад интернэтийн үйлчилгээг нэвтрүүлэх ажил өрнүүлжээ.
Тус улсын засгийн газар иргэдийнхээ боловсролд жинтэй хувь нэмэр оруулахын тулд Өмнөд Африкийн өнцөг булан бүрт интернэтийн шугам татаж байна. Мөн энэ нь сэтгүүлчдийг гэмт халдлагад өртөх, мэдээллээ түгээх, олж авахад чухал хувь нэмэр болж байгаа аж.
Эхний удаад нийслэл Иоханнесбург хотыг утасгүй интернэтэд холбожээ. Ингэснээр иргэд гар утсаараа хүртэл интернэтэд орж бүх төрлийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон байна. Энэ ажил нь Африкийн холбооны Санаачилсан "Африк хүн дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах ёстой" хэмээх аяны эхлэл аж.
Аяны хүрээнд Уганда улс энэ оны дөрөвдүгээр сард Африкаар аалзны тор мэт сүлжилдэх интернэтийн шугамд холбогджээ. Тус улсын Харилцаа холбооны газрын инженер Андрю Аябикоу "Одоо угандачууд интернэт ашиглаж эхэлсэн. Хүн бүр гар утсаараа интернэтэд орж хүссэн мэдээллээ авч байгаа нь бахархалтай хэрэг. Гэмт этгээдүүд суурилуулсан интернэтийн холбооны төхөөрөмжийг эхэндээ хулгайлах явдал гарч байсан. Гэхдээ тэд ч гэсэн интернэттэй холбогдохыг хүсэж байгаа учир хулгайлах асуудал багассан” гэжээ.
Африкийн улсуудыг интернэтжүүлж байгаа нь “Facebook", "Twitter" цахим хуудасны гишүүдийн тоог нэмэгдүүлж байгаа гэж энэ хоёр байгууллагын мэргэжилтнүүд ярьсан байна.
Views: 647 | Added by: Бямба-Эрдэнэ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: